Буянт суманд бог малын мялзан төст өвчин гарлаа.

Ховд аймгийн 11 суманд гараад байгаа бог малын мялзан, мялзан төст өвчин Буянт сумын нутагт гараад байна. Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогдсон гэнэ. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Тус сумын 5 багийн  26 голомтод гарч 1735 бог мал өвчилж, 192 мал үхээд байна.

Өнөөдрийн байдлаар тус сум хорио цээрийн дэглэм тогтоож, сумаас аймгийн төв рүү, болон бусад сумруу амьтны гаралтай бүхий л түүхий эд,  жимс, ногоо, өвс оруулахыг хоригложээ.

Энэхүү өвчнөөр голцуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой гэнэ.

Хамгийн аюултай нь хүнд халдах магадлалтай аж

Учир нь халдварын голомтод байгаа малын баас, хөрс нь тухайн өвчний тээгч бөгөөд гутлын ул, бээлий зэрэгт наалдсан зүйлсээр дамжин хүнд халдах бүрэн боломжтой ажээ.