2016 орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорлоо.

Орон нутгийн сонгууль ирэх 10 сарын 19-нд болно. Түүнд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 13 дахь заалтад Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ...хэмээн заасны дагуу Буянт сумын сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

2016 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуульд сумын хэмжээнд МАН-21, АН-21, Бие даагч-4 хүн нийт 46 нэр дэвшигчдийн нэрсийг сонгуулийн хороо албан ёсоор бүртгэжээ.. Дээрх 46 нэр дэвшигч 21 мандатын төлөө 5 тойрог дээр өрсөлдөнө. Тодруулбал: Норжинхайрхан багт 5 мандат, Наранхайрхан багт 4 мандат, Нарийн гол багт 4, Цагаан эрэг багт 4 мандат, Цагаанбургас багт 4 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм.