Сумын сургуулийн 80 жилийн ой 9 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд болно

Буянт сумын Лосолын Лааганы нэрэмжит Ерөнхий боловсролын Дунд сургуулийн үе үеийн багш, ажилчид, сурагчид, төгсөгчид та бүхнийг төрөлх сургуулийнхаа түүхт 80 жилийн ойд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна. Ойн баяр 2016 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд болно.
Найман наснаас ухаан ургуулж
Нандин эрдмийн түлхүүр атгуулж
Ардын багштай учруулж өгсөн
Ачтан гэвэл сургууль минь байнаа.
Ачийг нь хариулнаа
Алдрыг бид чинь бадраанаа
Дуун жигүүртэй хайрт сургуульдаа
Зуун зууны ерөөл өргөе