Сумын бүтээн байгуулалт

БУЯНТ СУМАНД ХИЙГДСЭН БҮТЭЭН

БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ

 

Төмс боловсруулах үйлдвэр

 Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 269,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төмс боловсруулж  төмсний гурил, цардуул, чипс, шарсан төмс зэрэг  бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Буянт баялаг өгөөж” ХХК-ийг,  тариаланчид, хувь нийлүүлэгчдийн оролцоотой байгуулан төмс боловсруулах үйлдвэрийг тус суманд барьж дуусгасан. Туршилтын үйлдвэрлэл явуулж төмсний гурил гаргасан.  2015 оны 3 сараас үйлдвэрлэлээ тогтмол явуулна. Үйлдвэрийн хүчин чадал нь цагт 1500кг төмс боловсруулах хүчин чадалтай бөгөөд 25-35 хүний ажлын байр шинээр бий болохоос гадна орон нутагт төмсний үнэ тогтворжих нөхцөл болсон.

Үер усны далан сэргээн засварлах.

  Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан шинэлэг ажлын нэг нь “Ажлын гараа”  төслийн хүрээнд  мал төлөлтийн үеэр бүл чадал муутай малчдад төлчин залуус илгээн сумын төвийн  ажилгүй 10  залууг  түр ажлын байраар хангаж ажиллаа. Мөн “Далан төсөл”-ийг хэрэгжүүлж сумын төвийн үер, усны хамгаалалт 2м өндөр 1700м урттай даланг сэргээн заслаа.

Эрүүл мэндийн төвийн их засвар.

  Сумын эрүүл мэндийн төвийн барилга нь  1981 онд ашиглалтанд орсоноос хойш ямар нэгэн их засварын ажил хийгдээгүйгээс барилга цууралт өгсөн, дээврээсээ дусаал гоождог байдлаас болж эмнэлгийн барилгыг шинээр бариулахаар төлөвлөж байсан боловч хөрөнгө санхүү нь дутагдалтай шийдвэрлэгдсэн тул барилгын их засварын ажлыг хийлгэсэн. Нийт 237 сая төгрөгийн өртөгтэйгээр хийлгэсэн их засварын ажлыг 9 сард хүлээн авсан. Барилга засварын ажлыг Засаг даргын захирамжаар байгуулсан комисс тогтмол хяналт тавьж ажилласан.  

Сумын хог цэвэрлэгээ.

 Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудаас хог цэвэрлэх, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын хүрээнд Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжинхайрхан багуудын хог цэвэрлэлээ. Нийт 27 хүн ажиллуулж 350 гаруй тонн хайрга чулуу, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт буулгууллаа. Үүнд нийт 7,36 сая төгрөг зарцууллаа. 

Сумын төвийн гэрэлтүүлэг:

  Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдэд ая тухтай орчин нөхцлийг бий болгох зорилгоор сумын төвийн гэрэлтүүлгийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангаас 67,0 сая төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн. Тендер шалгаруулалтыг  харьцуулалтын аргаар явуулж  3 компани оролцсоноос “Ирмүүн аргамага” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Гэрэлтүүлэг 1,7 км газарт тавигдах бөгөөд гэрлийн шон 8м, LED гэрэлтэй,   Гэрэлтүүлгийн угсралтын ажил 2014 оны  7 сарын 27 өдөр  дуусч хүлээн авсан.

Залуучууд хөгжлийн төв тохижуулах ажлын хүрээнд

  Сумын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бий болгох зорилгоор цэцэрлэгийн хуучин барилгыг  фитнес төв болгон засварлаж фитнесийн тоног төхөөрөмж суурилуулсан. Нэмэлт гүйлтийн зам 1 ширхэг, бие халаах дугуй 1 ширхэг, гэдэс таталтын тавцан 1 ширхэг, бүтэн биеийн тернижор 1 ширхэг  авч тавилаа. Үүнд орон нутгийн  хөгжлийн  сангаас 19,0 сая төгрөгөөр санхүүлсэн.

Бит төв байгуулах ажлын хүрээнд

 Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгөөр санхүүжүүлж /13х9/ метр харьцаатай 6 өрөө бүхий, шалны цахилгаан халаалттай ахуйн үйлчилгээний төв шинээр барьсан. Уг үйлчигээний газарт  гуталчин, оёдолчин, зурагчин, үсчин, гоо сайханч,  гар утас засварчин тогтмол  ажиллаж  байна. 

Сумын төвийн цементен зам.

  Сумын төв  гудамд 300м урттай 7м өргөнтэй цементэн зам тавих ажлыг 2014 оны 06 сарын 03 өдөр  эхлүүлсэн. Гүйцэтгэгчээр “Сутайн цамхаг ХХК” ажилласан. Орон нутгийн хөгжлийн сангаас  60,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийлгэсэн бөгөөд замын ажлыг 2014 оны  8 сарын 27 өдөр хүлээн авсан.

Жишиг хороолол төслийн хүрээнд

 Сумын төвд 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 айлын хашаа бүхий /25м*28м харьцаатай/ жишиг хороололыг олон ний тийн оролцоонд тулгуурлан барьлаа. Сумын ард иргэдэд  1,9-2,0 сая төгрөгөөр худалдаалсан. Эргэн төлөлтөөр төсөвт орсон мөнгөөр сумын өнгө үзэмж сайжруулах, гудам засварлах ажлыг  үргэлжлүүлэн хийлгэж байна. Эргэн төлөлтөөр орсон 10,0 сая төгрөгөөр сумын төвийн урд эгнээний алын айл өрхийн хашааг засварлуулж байна.

Цагдаа  унаажуулах чиглэлээр хийсэн ажил

Суманд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдүүлж цàãäààãèéí êóáîíыг 2013 онд  áàðьж ашиглалтанд оруулж цагдаа хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулах зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас 1,3 сая төгрөгөөр мотоцикол авч өглөө.

Ойжуулах цэцэгжүүлэлт, тохижилтын хүрээнд хийсэн ажил

Тендерийнг олон нийтийн оролцоотой зарлаж Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн Э.Төмөрөөгөөр ахлуул сан 5 хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн бүлэг шалгарч хэрэгжүүлж байна. Нийт өртөг 18 сая төгрөг. Хийгдэх ажил ЗДТГ-ын урд талын 420м2 талбай, 224м ногоон байгууламжийн саад, сургуулийн үүдний 146м2 талбайг тохижуулж алаг чулуун хавтангаар өнгөлөх.

Малжуулах хөтөлбөрөөр

2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн малжуулах төслөөс Нарийн гол багийн иргэн Т.Гомбо, Б.Дөлбаяр, З.Мөнхөө Цагаан эрэг багийн иргэн П.Энхтайван, Ш.Бямбажав, Ж.Цэдэн Цагаан бургас багийн иргэн М.Хүрэлцоож, Г.Цэвгээ, Л.Хөхөө Наранхайрхан багийн иргэн Б.Батсүх, Б.Лхагвадорж Норжинхайрхан багийн иргэн Ж.Батсайхан, Б.Насанбаатар, Х.Эрмек, А.Бекболат нарын 15 иргэнд 60,0 сая төгрөгөөр 3 төрлийн 686 толгой мал худалдан авч өглөө.

Багийн төвийн тохижилт ажлын хүрээнд

Сумын 4 багийн багийн төвийг хаашаажуулах, тохижилт, халаалтын чиглэлээр 24 сая төгрөг тусгасан. Тендерийн сонгон шалгаруулалтыг харьцуулалтын аргаар явуулж “Мөнх алтайн уянга ХХК” сонгож гэрээ байгуулан ажилласан. 3 багийн төвд 30х30 харьцаатай төмөр сараалжин хашаа бариулсан.

“Авъяас” “ном”хөтөлбөрийн хүрээнд

Сумын соёлын төв, ерөнхий боловсролын сургуульд    “Британика” танин мэдэхүйн толь бичиг тус бүр 1 цуврал /8 ширхэг/, сургуулийн номын санд Монголын уран зохиолын дээжис 108 ботиос 64 ботийг орон нутгийн хөгжлийн сангаас 2204000 төгрөгөөр худалдан авч өглөө.