Сумын аваргууд тодорлоо

XVII жарны модон хонин жилийн босгон дээр ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан сумын аваргуудаа тодрууллаа. Сумын сайн малчнаар нарийн гол багийн малчин Б.Аанжав, Ц.Цогтгэрэл, Цагаан бургас багийн малчин Д.Баянмөнх, Наранхайрхан багийн малчин Л.Баяржаргал, Н.Эрдэнэбилэг, Цагаан эрэг багийн малчин Х.Дүйсенбек, Х.Ахат, Норжинхайрхан багийн малчин Т.Бороохой нар, сумын тэргүүний тариаланчаар Норжинхайран багийн ногоочин Д.Аманбол, Х.Жакер, Х.Асен нар, сумын алдарт уяачаар Нарийн гол багийн уяач Ж.Түвшин-Амар, Цагаан бургас багийн уяач М.Баттулга, Цагаан эрэг багийн уяач Д.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа.