ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАМСРАЙ ОВОГТОЙ СҮХЭЭ

Намсрай овогтой Сүхээ нь 1963 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1971-1973 онд Буянт сумын бага сургууль, 1973-1981 онд Ховд хотын 10-н жилийн II дунд сургууль, 1981-1984 онд хугацаат цэргийн алба, 1984-1987 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг хөдөө аж ахуйн эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцан төгссөн. 1987 оноос 1992 онуудад Буянт сумын Соёл нэгдэлд мал аж ахуй хариуцсан туслах болон ерөнхий нягтлан бодогчоор, 1993-1996 онд Буянт сум дахь ХААН банкны салбарын эрхлэгчээр, 1996-2008 онд “Буянт бүтээл ХК”-ны захирлаар, 2008 оноос одоог хүртэл Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тус тус ажиллаж байна.