Норжинхайрхан баг


Норжинхайрхан

Норжинхайрхан баг. Норжинхайрхан баг нь Буянт голын сав дагуу 62,9 мянган га нутаг дэвсгэртэй. Нийт газар тариалан эрхэлдэг 286 өрхийн 1055 хүн амьдардаг ба 20222 толгой малтай. Баг нь дэд бүтцийн хөгжил сайтай, эрчим хүчний төвлөрсөн шугаманд холбогдсон. 2012 онд íийт 593.5 га-д газар тариалан эрхэлдэг ба төмс 5200 тонн, хүнсний ногоо 3730 тонныг хурааж авсан. Ховд аймгийн хүнсний ногооны 60 орчим хувийг ханган нийлүүлдэг. Манай баг нь амтат гуа тарвас тариалалтаар баруун аймгуудыг тэргүүлдэг арвин туршлагатай. Жимс, хүнсний ногооны аж ахуй эрхэлэхэд тохиромжтой хөрс, цаг уурын тааламжтай нөхцөлтэй.