Нарийн гол баг


Нарийн гол баг

Нарийн гол баг нь Хар-ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарагдах 80 мянган га нутагтай. 41471 толгой малтай 199 өрхтэй 696 хүн амтай. Баруун 5 аймгийн хадлангийн нөөцийн гол бүс нутаг, хулсны зэрлэг гахай, ондатор загас төрөл бүрийн шувууд зэрэг ан амьтантай. Багийн төв сумын төвөөс 35 км зайд оршдог .