ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Ховд аймгийн Буянт сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт  367950 га  нутаг эзлэн оршдог.

Буянт сум 1916 онд Жамсран бээсийн хошуу, 1921-1922 онд Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуу, 1924 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж, улмаар Буянт сум гэж нэрлэгдсэн. 1937 онд анхны хоршсон аж ахуйн нэгж “Соёл” нэгдлийн үндэс суурь тавигдаж хөгжсөн түүхтэй.

Харин Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлж улмаар 1979 онд тус суманд Тэжээлийн аж ахуй, Эрдэм шинжилгээний станцын хамт төвлөрүүлэхээр шийдвэрлэж Норжинхайрхан хэмээх одоогийн оршин байгаа газарт ирж байрласан юм.

Буянт сумын төв нь Ховд хотоос 25 км зайд оршдог, зүүн талаараа Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сум, баруун талаараа Дуут сум, хойд талаараа Ховд сумтай хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэрээр улсын чанартай засмал зам дайрч өнгөрдөг ба баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтцийн давуу талуудтай. Мөн үүрэн телефоны Ìобиком, Æи-мобайлын сүлжээтэй ба бүсийн төвлөрсөн зах зээлд ойрхон, “Мянганы замын” хэвтээ, босоо тэнхлэгийн зангилаа болж ирээдүйд тосгон, суурин маягаар хөгжих төлөвтэй сумын нэг юм.

Буянт сумын нутаг дэвсгэрийн бүтэц бүрэлдэхүүн

Буянт сум нь 367950 га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Үүнээс:

1. ХАА-н эдэлбэр газар 202486 га

Бэлчээрийн газар 193654.1 га

  • Хадлангийн талбай 8153 га
  • Тариалангийн талбай 678.9 га

2. Хот, тосгоны бусад нийт талбай 210 га. Үүнээс:

  • Барилга байгууламж 6.53 га
  • Нийтийн эдэлбэр газар 166,82 га
  • Үйлдвэрийн газар 3.65 га
  • Гэр хорооллын газар 33 га

3. Авто зам, ой усан сангийн газар

3.1.        Авто зам 1988.0 га-гаас:

  • Улсын чанартай 1590 га
  • Шугам сүлжээний газар 398 га
  1. Улсын тусгай хамгаалалттай газар 135792 га
  • Байгалийн цогцолбор газар 109412 га
  • Байгалийн нөөц газар 26380 га
  1. Ойгоор бүрхэгдсэн талбай 139 га
  1. Усан сан бүхий газар 27335 га
  • Мөрөн голын эзлэх талбай 123 га
  • Нуур цөөрмийн эзлэх талбай 27212 га

Газрын гадарга Газрын гадарга, төрх байдал нь баруун хэсгээрээ уулархаг, өмнөд хэсгээрээ их нуурын сав, тал голдуу, төв хэсгээрээ өргөн тавиу, өндөр уул, дундаж уул, нам уул хосолсон, уулс хоорондын хотгор хөндий, дов толгод, тал, хотгор, гүдгэрийн хэв шинжүүдтэй. Ойн нөөцийн хувьд харьцангуй бага боловч ургамал, амьтны аймгийн төрөл зүйлээр баялаг юм.

Цаг уур Тус сумын нутаг нь Төв Азийн томоохон цөлийн нэг болох говийн хойд үзүүр хэсэгт орших ба ерөнхийдөө хур тунадас багатай, хуурай, салхи ихтэй, эрс тэс уур амьсгалтай. Агаарын урсгалын хувьд Хонгор, Наранхайрхан, Алтан хөхий, Жаргалант уулсын байрлал зонхилох нөлөө үзүүлэх ба эдгээр уулс нь сэрүүн бүсийн баруун зүгээс болон хойноос ирэх агаарын урсгалыг хаадаг. Үүнээс гадна Буянт, Ховд зэрэг голын хөндий, Хар-Ус нуурын усны харилцан адилгүй халах, хөрөх байдлаас хамааран уул, хөндийн салхи үүсдэг.

Уур амьсгалын хувьд сумын нутгийн ихэнх хэсгээр нь хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй мужид багтдаг.

Гадаргын ус, гол горхи, нуур Сумын төвийн хажуугаар урсах Буянт гол Хөх сэрхийн нуруунаас эх авч Хар-Ус нуурт цутгадаг. Мөн Алтайн уулсаас эх авсан Ховд гол нутгийн зүүн захаар урсан Хар-Ус нуурт цутгадаг. Сумын урд хэсэгт 15 км урт, 7 км өргөнтэй Хар-Ус нуур оршдог бөгөөд сумын нутаг дэвсгэрт 5 жижиг гол горхи, 70 гаруй булаг шанд байдаг.

Ан амьтан, өвс ургамал Байгаль, газарзүйн байрлал, хөрс, ургамлын онцлогоос хамаарч олон төрлийн ан амьтан байдаг. Тухайлбал галуу, хотон, хун, цахлай, тогоруу, цагаан, хөх дэглий зэрэг нүүдлийн шувуунаас гадна бүргэд, тас, ёл, харцага, шонхор, шар шувуу, хойлог, ятуу, алтан гургуул, шаазгай, хэрээ, турлиах, ахууна зэрэг жигүүртэн, туулай, тарвага, монгол огдой, зурам, үен гэх мэт мэрэгчид, аргаль, янгир, зэрлэг гахай, хар сүүлт зэрэг туурайтан амьтад, цагаан үнэг, чоно, ирвэс, шилүүс гэх мэт махчин амьтад бий. Мөн Хар-Ус нуурын орчим ондатр нутагшсан байдаг. Гол, нууруудад алтайн сугас, зэвэг, мөнгөлөг цагаан зэрэг олон төрлийн загастай.

Уулын энгэр бэлээр дэгнүүлт, багалуур, монгол хазаар өвс зонхилохоос гадна тэсэг, харгана, дэрс зэрэг хуурай газрын ургамалтай. Нутгийн уулархаг хэсэгт алтайн сонгино, вансэмбэрүү, хонин арц, чихэр өвс, зээргэнэ зэрэг ховордсон болон ховор ургамалтай.

 

Байгалийн нөөц баялаг Буянт сумын нутаг дэвсгэрт байгалийн түгээмэл тархацтай эрдэс бодис, бусад төрлийн ашигт малтмалын илэрц, нөөцүүд байдаг. Тухайлбал:

  1. Шохойн чулуун орд сумын төвөөс 10 км зайд оршино.
  2. Шар шаврын орд сумын төвөөс 5-20 км зайд оршино.
  3. Давс, хужир сумын төвөөс 20 км зайд оршино.
  4. Алтны орд сумын төвөөс 80 км зайд оршино.
  5. Нүүрсний орд сумын төвөөс 80 км зайд оршино.
  6. Хайрга сумын төвөөс 5-20 км зайд оршино.

Буянт сум нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 5 багаас бүрддэг. Халх, Казак, Тува, Узбек үндэстэн, 10 гаруй ястнаас бүрдсэн 2871 хүнтэй 796 өрхтэйгээс 610 нь малчин өрх байна.

Хүн амын дийлэнх нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. 2013 оны эцсээр сумын хэмжээгээр 129160 толгой мал тоологдсон.

Сүүлийн жилүүдэд 310 өрх 700 гаруй га газар эзэмшиж, төмс хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 8000 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан өөрийн болон хөрш аймаг, сумын хэрэгцээнд нийлүүлж байна. Манай сумын тариаланчид шар төмс, тарвас, амтат гуа тариалдгаараа баруун бүсдээ тэргүүлэх арвин их туршлагатай.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд хадлангийн талбай ихтэй бөгөөд жилд 15.0–20.0 мянган тонн хадлан бэлтгэж зэргэлдээ сум, аймгуудад нийлүүлэх боломжтой юм.

Буянт сум нь аймгийн төвийн иргэдийн хэрэгцээт мах, сүү цагаан идээ зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 50-иас илүү хувь, төмс, хүнсний ногооны 60, хадлан тэжээлийн 80-аад хувийг бэлтгэж хангадаг.

Хүн ам зүй. Тус сум 2013 оны жилийн эцсийн өрх, хүн амын тооллогîîð 718 өрхийн 2871 суурин хүн амтай байгаагийн 20 хувь нь 0-15 насны хүүхэд, 50 хувь нь 16-35 насны залуучууд, 20  хувь нь 36-аас дээш насны хүмүүс, 10 хувь нь тэтгэврийн насны ахмадууд эзэлж байгаа ба нийт хүмүүсийн 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Ерөнхий боловсролын сургуульд 450 гаруй хүүхэд хамрагдаж, их дээд сургууль, коллежид тус сумын харъяат 110 оюутан суралцаж байна. Мөн жилд дунджаар 80-90 хүүхэд шинээр мэндэлж байна. Буянт сумыг олон үндэстэн, ястны өлгий гэж тодорхойлдог бөгөөд хүн амын бүтцийг авч үзвэл казак, халх үндэстнүүд хүн амын 71 хувийг эзэлж байна

 

Буянт сум 2013 онд нийт хүн ам  2871.Үүнээс эрэгтэй-1481, эмэгтэй-1390 тоологдсон.

Ерөнхий боловсорлын сургуульд сурч байгаа хүүхдийн тоо-457

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн тоо 93 байна.

Манай суманд аж ахуй нэгж хоршоо, нөхөрлөл нийт 30 байгаагаас мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг 3, газар тариалан эрхэлдэг 12, мал аж ахуй ХАА-н чиглэлээр  үйл ажиллагаа эрхэлдэг 7, бусад чиглэлээр 8 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Буянт сум 2012 онд төмс-325 га, хүнсний ногоо-268,5 га нийт -593,5 га-д тариалалт хийж 8930 тн ургац хураан авсан. Нийт 7675 тн хадлан тэжээл бэлгэсэн.

2013 оны эцсээр манай сум нийт 129160 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ 177, Адуу 6025, Үхэр 11514, Хонь 40580, Ямаа 71625

 

Эдийн засгийн салбар Сумын эдийн засгийн голлох салбар нь уламжлалт мал аж ахуй, газар тариалан юм. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хувийн хэвшлийн жижиг бизнесүүд төлөвшиж байна. Бизнесийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгж 22, хувиараа бизнес эрхлэгч 5, малчин өрх 475 оролцож байна.

 

Сумын орон нутгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт Буянт сумын нутгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хувьд орон нутгийн төрийн удирдлагын тогтолцооны нийтлэг журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын Газар, багийн иргэдийн нийтийн хурал, багийн Засаг дарга гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.