Түүхэн Замнал

Буянт сум 1916 онд Жамсран бээсийн хошуу, 1921-1922 онд Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуу, 1924 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж, улмаар Буянт сум гэж нэрлэгдэж ирсэн. Анх 1937 онд анхны хоршсон аж ахуйн нэгж “Соёл” нэгдлийн үндэс суурь тавигдаж хөгжсөн түүхтэй.

Харин Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлж улмаар 1979 онд тус суманд Тэжээлийн аж ахуй, Эрдэм шинжилгээний станцын хамт төвлөрүүлэхэээр шийдвэрлэж Норжинхайрхан хэмээх одоогийн оршин байгаа газарт ирж байрласан юм.